Үйлчилгээний нөхцөл

  1. “Грийн Амиго” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “www.kelme.mn” нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.  
  2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд Албан ёсны гэрээт борлуулагчаас  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
  3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    • “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн  цахим вэб хуудас https://kelme.mn/ -г (цаашид “Kelme” гэх);
    • “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Kelme”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
    • “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 
  4. Хэрэглэгч нь “Kelme”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно. 
  5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Kelme”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 
  6. “Kelme” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
  7. “Kelme”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.
  8. Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Kelme”-ээс Хэрэглэгчид мэдэгдэнэ.
  9. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
  10. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Грийн Амиго” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
  • Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Kelme”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Kelme”-ээс Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  • “Kelme”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “Kelme”-д нэвтрэх боломжтой.
  • “Kelme”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
  • Хэрэглэгч нь “Kelme”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч “Kelme”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд kelme.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/kelmemongolia хандан мессэж илгээх,shop@kelme.mn цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
  • Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  • “Kelme.mn”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Грийн Амиго” ХХК хариуцна.
  1. Захиалга хийх хугацаа:
    • Хэрэглэгч “Kelme” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “Kelme”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Албан ёсны борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
    • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
    • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Грийн Амиго” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

  3. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд (цайны цаг 12:00-13:00),  88847699 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

  4. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • “Kelme” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Kelme”-ээс мэдэгдэл илгээнэ.
    • Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
    • Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

      Онцгой бараа:

      • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

  5.   НӨАТ-ын цахим баримт өгөх тухай
    • Захиалгын и-баримт нь “Грийн Амиго” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогоос хамааран захиалга хүргэгдэх үед захиалгын бараатай цуг харилцагчид хүлээлгэн өгнө
  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Kelme” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
  4. “Kelme” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. “Kelme” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой. 
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй.Үүнд:
  7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Kelme” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
  8. “Kelme”-н бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Kelme” хүлээн авах, барааг буцаах боломжгүй. 
  10. “Kelme”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
  11. “Kelme” нь 4.10-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь 4.6-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй. 
  12. Цахим зээлээр худалдан авалт хийсэн хэрэглэгч захиалгаа өөрийн хүсэлтээр цуцлах нөхцөлд зээлийг судалсан үйл ажиллагаанд зарцуулагдсан зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шилжүүлэх боломжгүй.
  1. Цахим барааны тэмдэгтүүд нь “Kelme” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь Брендийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  2. “Грийн Амиго” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  1. Хэрэглэгчийн захиалгыг Улаанбаатар хот дотор А бүсэд 5000 төгрөг, B бүсэд 6000  төгрөг,  C бүсэд 8000 төгрөгийн (НӨАТ ороогүй) төлбөртэйгөөр тус тус хүргэнэ.  Овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.

    Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:

    • А бүсийн тойрогт:
    • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25-р хороо, 
    • Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25, 26-р хороо
    • Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хороо
    • Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 15, 17, 18, 19, 20-р хороо
    • Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо

    • B бүсийн тойрогт:
    • Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 20, 21, 22, 23-р хороо
    • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 12, 13, 14, 16, 19, 22-р хороо
    • Сонгино хайрхан дүүргийн 27, 29, 5, 30, 6, 31, 7, 8, 11, 12, 37, 13, 14, 39,  15, 16, 17, 43, 23-р хороо
    • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороо
    • Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 11-р хороо
    • Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11-р хороо

    • C бүсийн тойрогт: 
    • Баянзүрх дүүргийн 27, 8, 9, 10, 11, 17, 21, 24-р хороо
    • Сонгинохайрхан дүүргийн 1, 26, 2, 3, 28, 4, 9, 34, 10, 35, 36, 38, 40, 41, 18, 19, 20, 22, 24, 25-р хороо
    •  Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16-р хороо
    • Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 21-р хороо
    • Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо.
            
  2. Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд тусгай үнийн тариф бодогдоно, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.

  3. Бараа бүтээгдэхүүний хүргэлт Дархан, Эрдэнэт хот руу хийгдэх нөхцөлд орон нутгийн унаанд тавьж өгнө. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр дээр хүргэлтийн төлбөрийг  нэмж төлснөөр хүргэлт хийгдэнэ.
    Овор ихтэй бараа бүтээгдэхүүн бүхий захиалгын хүргэлтэд нэмэлт тооцоо нэмэгдэнэ.
  4. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

  5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

  6. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар бүлэгт заасан “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.

  1. Хэрэглэгчийн хүлээн авах захиалгын бараа нь дараах төрөлд ангилагдана.Үүнд:

    1.1 Акт үйлдэх шаардлагатай буюу цахилгаан бараа болон лацтай бараа бүтээгдэхүүн;
    1.2 Бусад буюу энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, захиалсан өнгө, хэмжээ зөв эсэх, доголдол бий эсэхийг шалгаж хүргэлтийн ажилтны аппликэйшнд гарын үсэг зурж хүлээн авна.

  2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч аппликэйшнд гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
    1. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
      • Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан.
      • Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; /Таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брендийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсэж болно. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.

    2. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой. Үүнд:
      2.1 Захиалсан барааг хүлээн авах үед загвар, хэмжээ, өнгө зөрсөн; /Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй/
      2.2 Захиалсан бараа гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байсан

    3. Нийлүүлэгч байгууллагын бараа бүтээгдэхүүний онцлог, хүргэлтийн нөхцөлөөс шалтгаалан гэмтэл, доголтойгоос бусад тохиолдол буцаах, солих дээрх журам үйлчлэхгүй. Иймд та бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа өөрийн биеийн хэмжээ, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн загвар, хэмжээгээ сайтар тооцож тухайн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бүрэн шалгасны үндсэн дээр захиалгаа хийх шаардлагатайг анхаарна уу.
  3. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор  88847699 утсаар эсвэл shop@kelme.mn  цахим хаягаар захиалга өгснөөр  буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах.

  4. Барааг буцаах үед анхны хүргэлтийн төлбөр /А бүс-5500 төгрөг, B бүс-6000 төгрөг, C бүс-8000 төгрөг, орон нутгийн хүргэлт байршлаас хамааруулан/-ийг тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөөс суутгаж авна. 
  5. Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
  6. Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.
  1. Хэрэглэгч “Kelme”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
  2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу Kelme.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Грийн Амиго” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Kelme” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
  1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
  1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
  2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
  3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
  • Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
  • Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/ 
  • Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
  • Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
  • Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

     4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор                 биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

  1. Грийн Амиго ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр kelme.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.