kelme.mn-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн профайл хэсэг дэх “нэвтрэх” товч дээр дарна.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
“Нууц үг сэргээх” товч дээр дарж бүртгэлтэй и-мэйл хаягаар ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Шинээр нууц үг оруулаад нэвтэрнэ.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ Kelme үг бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 88847699 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг kelme.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.
Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Та 48 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд шоппи ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь kelme.mn захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.
Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.
Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та kelme.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.